Search

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал

Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй

Бидний уриа

Нэн тэргүүнд аюулгүй ажиллагаа – ажилтан бүр өдөр бүр аюул осолоос ангид байх дадал соёлыг хэвшүүлэх.

Эрхэм зорилго

Компанийн ажилчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, аливаа хохирол учруулахгүй байхад чиглэсэн зохих арга хэмжээнүүдийг авч ажиллах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах.

БИД, жил бүр ХАБЭАБО “Менежмент төлөвлөгөө”-г боловсруулан, төлөвлөгөөний дагуу өдөр тутмын болон улирлын ажлуудыг гүйцэтгэн, жилийн эцсээр төлөвлөгөөний биелэлтээ эргэн дүгнэж, түүний дагуу үйл ажиллагааны арга барил болон аюулгүй ажиллагааны хариуцлагын тогтолцоог улам бүр сайжруулах арга хэмжээг тасралтгүй авч ажилладаг.
Үндсэн чиглэл:

  1. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, стандартуудыг дагаж мөрдөн, тэдгээрийн дагуу ХАБЭАБО-ны бодлого, журам, төлөвлөгөө, тайлан, сургалтын материал зэргийг боловсруулж, архивлан үйл ажиллагаандаа байнга ашиглах.
  2. Компани, ажилтнууд нь нийгмийн хариуцлагын хүрээнд, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлж, хянах.
  3. Үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчил, эрсдэлийг тэглэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
  4. ХАБЭАБО-ны сургалтыг зохион байгуулж үнэлэх.
  5. MNS ISO45001-2018 стандартыг ханган хэрэгжүүлэх.
  6. ХАБЭАБО хариуцсан нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, хүний нөөцийн бүрдүүлэлт, чадавхижуулалтад байнга анхаарах.
  7. ХАБЭАБО-ны чиглэлээр бусад хэлтэс нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөх үүргийг хүлээж хамтын хүчээр эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй ажлын байрыг бий болгох зэргээр 10 инженерийн бүрэлдэхүүнтэй 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.
  8. Уурхайгаас гарч ирэх хамгийн чухал үнэт зүйл уурхайчин өөрөө байдаг тул компанийн бүх шатны ажилтны түвшин дэх аюулгүй ажиллагаа бидний эрхэм зүйл билээ.
mn