“Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь бидний зорилго тул бид байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд ажиллахыг эрхэмлэдэг. Энэ хүрээнд мэргэжлийн ажил үйлчилгээ үзүүлдэг ”Ногоон титэм” ХХК-тай хамтран уурхайн талбайн агаарын орчны хяналт шинжилгээ, хөрсөн бүрхэвчний хяналт шинжилгээ зэрэг химийн шинжилгээг гэрээний дагуу цаг хугацаанд нь хийлгэж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг.
Бид доройтсон газрын хөрсийг бэхжүүлж, хөрсний үржил шимийг эргүүлэн сэргээх, тухайн газрыг ургамалжуулах зорилгоор таримал ой, аж ахуйн бүсийг бий болгох, тухайн орон нутаг, аймаг, сумын бүс нутгийн зэрлэг амьтдад хүнс тэжээл өгөх, хүний амьдарч ажиллах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.